Монгол түмний язгуур түүх, үндэсний бахархал болсон Алтан ургийн хаад, тэдний төр, соёлын өлгий болсон Хан Хэнтий нутаг, Сэцэн Ханы ордоны түүхэн өвийг орчин үеийн уран бүтээлийн хэлээр амилуулж, орон нутгийн иргэд, хүүхэд залуус, жуулчдад шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилго бүхий шөнийн музей ийнхүү хаалтаа хийж байна.

Энэ удаагийн хаалтын үйл ажиллагаанд Батноров хийцийн эмээлийн үүсэл, түүхийг танилцуулж, сурталчилснаараа онцлог байлаа.

Цаашид илүү өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж буй түүхэн өв соёлоо тээгч түгээгч “Хэнтий аймгийн музей”-н хамт олондоо ажлын амжилт хүсье.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн