Сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг өсгөх, иргэдийг хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Галшар суманд үйлдвэрлэв “ЦАГААН САР – 2025” үзэсгэлэн худалдааг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Цагаан идээ /ааруул, ээзгий, шар тос, өрөм, сүү, тараг, аарц, айраг/, Гурилан бүтээгдэхүүн /хэвийн боов, торт, суран эдлэл, монгол үндэсний дээл, хувцас, малгай, гар урлал /давсан урлал, / зэрэг төрлүүдээр 28 иргэн оролцож, нийт 12,154,000 мянган төгрөгийн борлуулалт хийжээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн