Батширээт, Батноров, Дэлгэрхаан, Норовлин, Дархан, Бор-Өндөр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “…. аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан боловч “дарга, нарийн бичгийн дарга болон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
МАН-ын бүлгээс хуульд нийцүүлэн 2 гишүүн нэмж оруулах санал оруулсан боловч АН-ын бүлэг дэмжилгүй дараах бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.
Сонгуулийн хорооны дарга: Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Жаргалсайхан, Нарийн бичгийн дарга: Аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Золбоо, Гишүүд: Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтггэгч Ш.Жавхлан, Хэрлэн сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвабаатар, Аймгийн Архивын тасгийн дарга Б.Мөнгөнцэцэг нарыг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээр баталлаа.
эх сурвалж: Хэнтий аймгийн МАН-ын хороо