Хэнтий аймаг болон Батноров сумын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах Аялал жуулчлалын анхдугаар уулзалт зөвлөгөөн Батноров суманд 2025.03.29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ, уулзалт зөвлөгөөнийг Хэнтий аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авдаг аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд 17 хүний бүрэлдэхүүнтэй Батноров суманд ажиллаж, сумын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэд, нутгийн удирдлагуудтай уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалт зөвлөгөөний үр дүнгээр Батноров сумын аялал жуулчлалын цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тодорхой үр дүнд хүрэх, хамтран ажиллах, туршлага судлах ажлуудыг энэ онд хийж гүйцэтгэхээр боллоо.



