Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат, хөнгөн атлетикийн 10 төрөлтийн улсын 2 удаагийн аварга, волейболын спортын улсын 3 удаагийн аварга, БТТА, Спортын мастер, Аймгийн начин Норжмаагийн Буджав агсны нэрэмжит Монгол цэргийн өдөрт зориулсан өсвөрийн болон сумын цолтой, цолгүй залуу бөхчүүдийн барилдаан 2025.03.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

  • Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адарга, Биндэр, Дадал, Мөрөн, Цэнхэрмандал, Хэрлэн сум, Завхан аймгийн Баянхайрхан сумын нийт 23 бөх тойргийн журмаар барилдлаа.

1-р байранд Дадал сумын харъяат сумын начин Б.Энх-Учрал, 2-р байранд Дадал сумын харъяат сумын заан Д.Баярсүх, 3-р байранд Дадал сумын харъяат сумын заан Г.Сумьяабазар, 4-р байранд Биндэр сумын харъяат сумын заан А.Ганбаяр, Өсөх ирээдүйтэй бөхөөр Биндэр сумын харъяат залуу бөх А.Маргад-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Дадал сумын харъяат Сумын начин Б.Энх-Учралд сумын харцага цол, Биндэр сумын харъяат Залуу бөх А.Маргад-Эрдэнэд сумын начин цол тус тус олголоо.

8-9 насны өсвөрийн бөхийн барилдаанд 16 хүүхэд барилдаж Түрүү бөхөөр Г.Мөнгөн-Эрдэнэ, Үзүүр бөхөөр Т.Ирмүүн, Ц.Очирмөнх, Б.Ес-Төр нар шөвгөрлөө.

10-12 насны өсвөрийн бөхийн барилдаанд 12 хүүхэд барилдаж Түрүү бөхөөр Н.Эрхэмбилэг, Үзүүр бөхөөр Д.Тэмүүжин, Г.Ганхүлэг, С.Энх-Эрдэнэ нар шөвгөрлөө.

13-15 насны өсвөрийн бөхийн барилдаанд 14 хүүхэд барилдаж Түрүү бөхөөр О.Мухулай, Үзүүр бөхөөр М.Гүн-Үйлс, Г.Цэлмүүн, Б.Санжаадамба нар шөвгөрлөө.

16-18 насны өсвөрийн бөхийн барилдаанд 16 хүүхэд барилдаж Түрүү бөхөөр Б.Ханбүүвэй, Үзүүр бөхөөр Г.Өсөхбаяр, А.Сугар, А.Дүүрэнбаяр нар шөвгөрлөө.

Н. Буджав агсны гэр бүлд ЗДТГ, “Биндэрьяа хүчтэн” бөхийн дэвжээ, сумын заан Гэндэнгийн Сүхбаатар, ИТХ-ын төлөөлөгч сумын начин С.Эрхэмбаяр, Биндэр ЭМТ-ийн эрхлэгч Ц.Өсөхбаяр, Баян-Өндөр багийн малчин Ц.Хосбаяр, аймгийн начин С.Энхбаатар, аймгийн начин Д.Хурцбаатар, аймгийн начин Б.Эрдэнболд, аймгийн начин Г.Мөнхбилэг, Сумын заан Г.Эрдэнэбат, сумын заан Л.Чимэддорж, сумын заан Б.Цэрэндорж, сумын начин Ж. Уламбаяр нар хүндэтгэл үзүүлж Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Баян-Өндөр багийн малчин Ц.Хосбаяр адуугаар байллаа.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн