Олон хүүхэдтэй болчихсон хэрнээ хоорондоо таарахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн шалтгаанаар гэр бүлүүд салах шийдвэрт хүрдэг. Тэгвэл хайрлах урлагт суралцдаг гэдгийг эрдэмтэд, сэтгэл зүйчид өөрсдийн судалгаа, номондоо дурдсан байдгийг мэдэх үү? 

Хоорондын үл ойлголцол юунаас үүсч буйг мэдэж түүн дээрээ хэн хэн нь ажиллаж, хэн хэндээ төвөг удахгүй байхыг хичээх нь өөрөө хайр юм.Аливаа боловсрол, хөгжим, дуу, спорт гэх мэтийг сурахад хүнээс багагүй хүчин чармайлж, цаг хугацаа шаарддаг. Гэтэл яагаад хайрандаа хүн цаг хугацаа, хичээл зүтгэл гаргаж сурч мэдэж өөрчлөлт сайжруулалт хийдэггүй вэ? Хайр бол хамтын амьдрал бол сайжирдаг хөгждөг өөрчлөгддөг зүйл. Жижигхэн ахуйн маргаан, хоорондын үл ойлголцол, зөрчилдөөнөөс болж салах нь тун харамсалтай хайран асуудал. Харин хүчирхийлэл, араар тавилт зэргийг энд дурдсангүй. Томоохон асуудлуудаас бусад жижиг асуудлуудыг бол хүн хичээвэл асуудалгүй засч болно. Тухайлбал нэгэн кейсийг та бүхэндээ хуваалцъя. Танилцаад удаагүй залуухан хосуудад хүүхэд хэмээх гайхалтай бэлэг иржээ. Нөгөөх хөөрхөн ааштай, эелдэг дурлалт бүсгүй нь нүд ирмэхийн зуурт өөр эмэгтэй болчих шиг мэдрэмж залууд төрнө. Жирэмсний улмаас хууч өвчин нь сэдэрч өвдөхийн сацуу уур цухал ихтэй болсон байлаа. Гэхдээ залуу ямар нэг байдлаар сөрөг хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр л тэссэн. Мөн түүндээ улам илүү хайр халамж үзүүлж, дэргэд нь л байх болсон. Удалгүй бяцхан хүүтэй болоход тэдний асуудлууд улам л ихсэх шиг. Хоорондоо улам ойлголцохоо больж, эхнэр нь нөхрөө хааш нь ч явуулах хүсэлгүй болж, зөвхөн надад бүх цаг хугацаагаа зарцуул гэж шаардана. Эхнэр улам үглээ, ууртай, адаар ааштай болов. Гэсэн ч эхнэр өөрийгөө энэ чигт нь орхисонгүй. Өөрийнхөө нэг л биш байгааг ойлгож мэргэжлийн сэтгэл зүйчид хандан, эерэг хүрээлэлд орж, гэр бүлийн сургалтуудад суудаг боллоо. Тэрээр маш их зүйлийг ойлгож өөрийнхөө нөхөртөө ямар их стресс, дарамт өгч, бодит бусаар хүчирхийлж байснаа ойлгов. Энэ цагаас эхнэр өөртөө анхаарч, өөрийн сэтгэл зүйгээ маш хянадаг болж нөхрийнхөө хайрыг улам татах болсноор гэр бүлийн харилцаа эрүүл болж эхэлнэ. Нөхөр ч энэ үйлдэлд нь эхнэрээ урамшуулж дэмжиж, үргэлж сайхан үгсийг хэлж дэм өгөхөөс гадна өөртөө зарцуулах цаг бүрийг нь гаргаж өгдөг байлаа. Энэ нь эхнэрт нь өөрийгөө өөрчлөх аливааг ухаарах боломжийг олгож, хэсэгхэн хугацаанд бясалгах, амьдралаа хөндлөнгөөс дүгнэн ойлгох асар том хэрэгцээг нөхжээ.

Үүнээс үзэхэд би угаасаа төрсөн гэдэг ч юмуу шалтаг тоочиж хүссэнээрээ авирлаад нөхрөө л буруутган суух эхнэр, төрдөггүй хүн төрөө юу гэж гоочлох нөхрүүд аль аль нь алдсан байдаг. Өөртөө оюун дүгнэлт үргэлж хийж, өөрийн үйлдэл, үгээ дүгнэж цэгнэн бодож сурах нь хамгийн том хосын хичээл юм.Өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүн бусдыг ойлгох нь хэцүү. Энэ бол жижигхэн алхам ч гэлээ хоёр талаас хоёул хичээх гэр бүлийг аварч үлдэх хамгийн чухал үндсэн сурах зүйл юм шүү. Ганцхан эхнэр хичээгээд нэмэргүй нөхөр огтоос дэмжихгүй бол юу ч сайжрахгүй нь ойлгомжтой. Эхнэр болон нөхрийн харилцан нэгнээ дэмжих, хичээх, ойлгон ухаарал үйлдэл бол хөгжлийн эхлэл юм.

Та энэ бүхэнд өөрийн үзэл бодлоо хуваалцаарай.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн