Дуу хөгжимд дуртай залуусын авьяасыг дэмжих, урамшуулах, цахим орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Svld.mn сайтын зүгээс “Happy new year” дууны уралдааныг зарлаж байна. Уралдаан 2 үе шаттай явагдана.

🎙️1 шат: Шинэ жилийн холбогдолтой дуу дуулж, бичлэгээ 2025.11.15-ны өдрийн дотор Svldmn6@gmail.com хаягаар илгээх (Овог нэр, хаяг, утасны дугаар бичиж ирүүлэх). Энэхүү бичлэгийг нийтэд тавихгүй бөгөөд шүүгчдийн баг дараагийн шатанд оролцох оролцогчдыг шалгаруулна.

🎙️2 шат: Хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид дуу бичлэгийн студид хоолойн бичлэгт орж, манай сайтын зүгээс дүрсжүүлснээр нийтэд цацна. (2 дугаар шатанд тэнцсэн оролцогч мандатын хураамж 50,000 төгрөг төлнө)

Шалгаруулалт: Тэмцээний ялагчдыг 12 сарын 25-нд мэргэжлийн шүүгчид тодруулна.

Шагналын сан:

  • 1 байр: 500,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн карт
  • 2 байр: 300,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн карт
  • 3 байр: 200,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн карт

Мөн 2 дугаар шатанд шалгарсан бүх оролцогчид студид дуугаа бичүүлж, дүрсжүүлэн уран бүтээлээ нийтэд цацах гайхалтай боломжийн эзэн болохоос гадна манай сайттай хамтран хөгжилтэй контентуудад оролцож, дурсамжтай мөчүүдээ мөнхлөн үлдээнэ.

Жич: Насны ангилал хамаарахгүй

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн