Энэ оны 1 дүгээр сарын 11-ний орой Нийгмийн даатгалын урд талын зам дээр иргэн Б хүүтэйгээ хамт явж байхдаа автомашинд дайруулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг Прокурорын байгууллагаас “гарцгүй газраар зам хөндлөн гарсан” гэх үндэслэлээр 10 сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй гэж үзэж хаасан талаар өмнө нь бид мэдээлж байсан.

Харин ар гэрийнх нь зүгээс “зам хөндлөн гараагүй, зам дагуу алхаж явсан” гэж тайлбарладаг бөгөөд Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байсан юм. Тэгвэл УЕПГ-аас тус хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцаажээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн