2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газраас 180,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Сумын төвийн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл” хийх тендер зарлажээ.

Тус тендерт 10 дахин их үнээр буюу 1,789,636,726 төгрөгөөр хийх санал хүргүүлсэн “Оджи Од” ХХК шалгарсан байна. “Оджи Од” ХХК-ийн хувьд 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2025.04.10-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын засаг даргын тамгын газраас зарласан 420,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт”-ын ажлын тендерт мөн шалгарчээ.

Энэхүү мэдээллийг талаар өчигдөр сэтгүүлч С.Будрагчаа өөрийн цахим хуудсаар олон нийтэд хүргэсэн. Түүний хэлснээр “…. Харин уг тендер шалгаруулалт болохын өмнө яриа хөөрөө байна уу хэмээн гэрэлтүүлгийн компаниудтай ярьж явсан Хэнтий аймгийн бөхийн холбооны гишүүн Н.Отгонбаяр нь өдгөө тушаал дэвшиж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын орлогч буюу бүх тендерийг шалгаруулагч этгээд болон тушаал дэвшсэн тухай маш ноцтой мэдээлэл ирлээ” гэсэн юм.

Тендерийг будилуулсан эсэх, энэхүү нэр дурдагдсан этгээд оролцсон эсэх нь хуулийн байгууллагын шалгаж тогтоох асуудал юм. Харин үнэхээр энэ тендерт 10 дахин их үнээр хийж гүйцэтгэх санал явуулсан компани шалгарсан уу гэдгийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд үнэн болох нь тодорхой харагдаж байна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн