2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Биндэр суманд “Хариуцлагатай малчин-Тогтвортой мал аж ахуй” малчдын зөвлөгөөн–2026 арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг ЗДТГ болон “Онон-Балжийн байгалийн цогцолборт газар”-ын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” төсөл хамтран зохион байгуулсан бөгөөд 5 багийн 260 малчин оролцов.
Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга А.Уртнасан, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан нар үг хэлж, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн салбарын бодлого, чиглэл, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээл, бэлчээрийн зохистой ашиглалт, малын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын төлөв байдал зэрэг сэдвээр холбогдох байгууллага, мэргэжилтнүүд мэдээлэл хийж, туршлага солилцлоо.
Тодруулбал, Хэнтий аймгийн МАА-н салбарын зорилго, чиглэл, цаг үеийн ажлын талаар Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга Г.Гантөмөр, ХХААГ-ын үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Оюун-Эрдэнэ
Хэнтий аймгийн МЭ-ийн салбарын зорилго, чиглэл, цаг үеийн ажлын талаар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Хяналтын Улсын байцаагч Г.Ганжуур, Малын удмын сан, үржүүлэг технологи, малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх талаар, мөн өөрийн өрхийн фермерийн аж ахуйн туршлагаас хуваалцах ХХААХҮЯамны харьяа МУСҮТөвийн дарга Ч.Гантөгс, Малын тэжээл, үйлдвэрлэл “Монголын Эрдэнэ шиш” холбооны тэргүүн З.Чулуунцэцэг, “Хот айл” төслийн танилцуулга н.Болорцогт, Цаг агаар, бэлчээрийн төлөв байдлын талаар Цаг уурын дарга Г.Энхмаа, Малын тэжээл, бэлчээрийг зохистой ашиглах болон шимэгч хорхойн талаар Монгол “Ви И Ти Нет” ТББ-ын малын их эмч М.Мөнгөншагай, Үхэр бордох аж ахуйн танилцуулга, тэжээллэг “М-Агро” ХХК-ний зөвлөх доктор Ш.Алтанбадралт, Өсвөр малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулсан туршлага мэдээллийг “Баавар тэжээл” ХХК-ны менежер Ө.Нандин-Эрдэнэ нар танилцуулж, өргөн хүрээний мэдлэг олгосон үр дүнтэй зөвлөгөөн боллоо.
Мөн Шилдэг малчдын туршлага солилцох хэлэлцүүлэгт Баян-Өндөр багийн МУ-ын аварга малчин, Аймгийн алдарт уяач М.Пүрэв, Баянгол багийн малчин Аймгийн аварга саальчин Ш.Ариунбилэг, Мандалхаан багийн малчин Аймгийн аварга саальчин Б.Байгалмаа нар мал маллах арга ухаан, сүү сааль боловсруулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малын тэжээлийн өрхийн хэмжээнд тариалсан туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн оролцогч малчдаас 10 азтан шалгаруулж шагнал гардуулсан бөгөөд Баян-Өндөр, Баянгол, Дэлгэрхаан, Онон багийн малчид тодорлоо.
Тус зөвлөгөөнөөр мал аж ахуйн хөгжлийн чиглэл тодорхой болж, малчид малын тэжээлийн технологи, бэлчээрийн зөв ашиглалт, малын эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдлээ.
Арга хэмжээний санхүүжилтийг малын тоо толгойн албан татварын орлогоос, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу малчдад зориулсан сургалт, сурталчилгаанд зарцуулан зохион байгууллаа.




