АДБ-ийн Хан Хэнтий чуулга Цирк анги байгуулаад нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд циркийн уран бүтээлчид Хэнтий аймгийн төв болон сумдаар аялан тоглолт хийж, олон хүүхэд багачуудын сэтгэлд баяр хөөр бэлэглэж байлаа.

Тэгвэл одоо үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, монгол уламжлалт морин цирк байгуулж, анхны тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна.

Энэхүү Морин цирк нь үндэсний өв соёл, уламжлалт ёс заншлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна гадаад дотоодын жуулчдыг татах, тэднийг Хэнтий аймагт саатах боломжийг олгохоороо өндөр ач холбогдолтой ажил болох юм.

Нээлтийн өдрөө нийтэд зарлагдаагүй байгаа хэдий ч 8 дугаар сардаа багтаан нээх төлөвлөгөөтэй байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн