Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх зорилгоор техник хэрэгслийн шинэчлэл хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд Санхүүгийн албаны мэргэжилтнүүд, Татварын улсын байцаагч, 4 багийн Засаг дарга нарт ажлын хэрэгцээнд нь зориулж зөөврийн компьютер, принтерийг хүлээлгэн өгч, үйл ажиллагааг нь дэмжлээ.




