“Гоо хатад салон”-ы дэргэдэх Топ мастер акдемын зүүн бүсийн захирал О.Аззаяа Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнууллаа.
Энэ нь улсын хэмжээнд анх удаа үйлчилгээний салбараас төрөн гарч буй СТА гэдгээрээ онцлогтой.
Учир нь Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт нийт 54 мэргэжил багтдаг бөгөөд тус салбарынхан ХХААЯ-нд харьяалагдаж ирсэн байдаг. Үүнээс үсчин, гоо сайханч, зөөгч бармен гэх мэт 19 мэргэжил нь соёлын үйлчилгээг түгээж байгаа тул 2025 оноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяанд оруулж, анхны СТА цол тэмдгийг олгож байгаа аж.
Түүний хувьд гоо зүйч мэргэжилтэй, салбартаа 13 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд улс бүсийн чанартай олон тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ.




