Азийн залуучуудын V пара наадамд оролцсон Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл гээд нийт найман медальтай эх орондоо ирсэн юм. Энэхүү наадамд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат Н.Амин-Эрдэнэд оролцож, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилалд) хос мөнгөн медальт хүртжээ. Тиймээс өнөөдөр буюу Баян-Овоо сум байгуулагдсан эл өдөр нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн тул сумын удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
БАЯН-ОВОО СУМ: Н.АМИН-ЭРДЭНЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Shares:




