Хас Банкны ажилтнуудын санаачилга, дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Хөгжлийн алтан сан” ТББ-ын санаачилга, Хас Банкны санхүүжилтээр 2024 оноос эхлэн орон нутгийн сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах зорилготой “XacLab” төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус төсөл энэ онд өргөжин, Хэнтий аймгийн Политехник коллежид аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналттайгаар 16 ширхэг иж бүрэн компьютертай, Боловсролын яамны стандартад нийцсэн “XacLab” компьютерийн лаборатори байгуулагдлаа. Энэхүү ажлын хүрээнд ХасБанкны Хэнтий салбарын захирал Г.Сүрэнхорлоо, Политехник коллежийн захирал Б.Болд-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга А.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, төслийн нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор зохион байгууллаа.

Тус лаборатори ашиглалтад орсноор суралцагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, орчин үеийн, бүтээлч орчинд судлах боломж нэмэгдэж, тэдний технологийн мэдлэг, ур чадварыг тэгш хүртээмжтэй эзэмшихэд бодит дэмжлэг болох юм.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн