Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно гэж Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор батлагджээ.
СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЗЭРЭГ УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ 40 ХУВЬ АВДАГ
Shares:




