
Өдөржин бусдын үрсийн төлөө зүтгэсээр 7 жил болжээ. Залуу хүн ч бүр гэр бүлтэй ч хүнийг хэлэх үү өөрийн амьдралын утга учраа олж харахаа ч байх шиг. “Бусдын хүүхдийн төлөө нойр хоолгүй л ажилладаг” гэж багшийн мэргэжлийг цоллох нь их. Гэхдээ биеэр мэдэрч үзсэн сэн бол энэ мэргэжлийг магад сонгохгүй байсан биз. Оройн орой дуусах ажлынхаа хаагуур нь би өөрийн хүүхдээ хайрлах вэ? Шөнө болсон ч дуусахгүй бичиг цаас, хичээлийн бэлтгэл, уралдаан тэмцээн, удирдсан анги за мэдэхгүй ээ дуусахгүй юм. Бусдын төлөө амьдарч байгаа ч биш юундаа ч ялархах вэ дээ. Буруу амьдарсан ч биш юундаа ч гомдоллох вэ? Өөрийгөө буруутгаад л зүтгэнэ. Олон ажлаас ч залхсан юм биш. Ааш нь олдохгүй олон хүнээс л их ядрах юм даа. Амьдралдаа цөхрөх ч шиг. Би яг хаана төрчихсөн юм. Гадаадын хөгжингүй оронд байсан сан бол миний ажил ийм их, цалин ийм бага байхгүй сэн гэх бодол өөрийн эрхгүй төрөх юм. Тийм бодлоор ч яах билээ дээ. Эх орондоо хайргүй биш, энэ ажилдаа ч дургүй биш, энэ цаг хугацаа минь яг яаж урсаад байгааг, хөдөлмөрөө үнэлүүлсэн хэдэн төгрөг минь юунд ч хүрэхгүй дутуу, дундуур амьдраад байгаадаа л цөхрөх юм. Хайртай бүхнээ орхиод харийн оронг зорьдог ч юмуу. Би энэ цөхрөлөөс яг яаж гарах вэ? Бид энэ нийгмээ яаж сэргээх вэ?




