“УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж… олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох асуудлаар 9 сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд иргэдийн саналыг авч эхэлсэн.

Уг өргөдөл 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм.

Тэгвэл гарын үсэг зурах хугацаа дуусахаас өмнө 100,384 иргэн гарын үсгээ илгээсэн байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой боллоо.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн