1990-ээд оны үед Баян-Овоо сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан хэвлэн гаргаж байсан “Жавхлант” сонин цаг үеийн үнэн бодит мэдээллийг хүргэж, сумын түүхэнд тод мөрөө үлдээсэн билээ.

Тэгвэл энэ уламжлалыг сэргээн, 2025 оноос эхлэн улирал тутам “Жавхлантын мэдээ” нэртэйгээр дахин хэвлэн гаргахаар боллоо.

Энэхүү сонин нь Баян-Овоо сумын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал, бодит мэдээллийг албаны эх сурвалжтайгаар хүргэх зорилготой бөгөөд нутгийн иргэд, уншигчдын үнэнч хөтөч байх болно. “Жавхлантын мэдээ”-гээс та бүхэн Баян-Овоо сумынхаа үйл явдлын тухай баттай, найдвартай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болжээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн