Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь эвдрэлтэй 27,0 км автозамыг шинэчлэн ажлын тендер өчигдөр буюу 2025.03.20-нд нээгджээ. Хөрөнгийн асуудыг Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны Улсын төсөвт тусгуулан батлуулсан юм.
Тус ажилд Чандманьтал, Фюгерпрогресс, Цэлмэг зам гэсэн 3 компани тендер илгээн оролцсон байгаа бөгөөд одоо Төрийн худалдан авах ажиллагааны газарт үнэлгээ хийгдэж, Зам тээврийн яамнаас шалгарсан ААН-тэй гэрээ байгуулснаар ажил эхэлнэ.
Харин иргэдийн нэрлэсэн “Тамын 50,0 км” замыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төсөв нь батлагдсан бөгөөд тендер нь ч мөн зарлагджээ.