Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо жил бүр зохиогддог Олон улсын цасан баримлын тэмцээнд Монгол Улсын баг 2 дахь удаагаа түрүүлж, хошой аварга боллоо. Энэ жил тус тэмцээн 49 дэх удаагаа зохиогдож, Монгол Улс гурав дахь удаагаа оролцож буйгаараа онцлогтой.
Бүтээлийн нэр: “АМЬДРАЛ” Эр эм заяатан хослон байж ахуй амьдарлаа элбэн босгож, үр удмаа тэтгэж, үлдээдэг нь хорвоогийн жам билээ. Уран бүтээлчид “Хун шувуу хайрын бэлгэдэл болсон нь” үлгэрээс сэдэвлэн энэхүү бүтээлээ хийсэн бөгөөд хос залуус өөд өөдөөс харан сууж амьдралаа бүтээхээр хичээж буй дүрслэл юм. Амьдралыг модоор төлөөлүүлэв.
Хос залуус гар дээрээ амьдарлын модоо нандигнан өргөж өөрсдийн биесээр нөмөрлөн хамгаалж угсаа гарвалын шүтээн амьтдаар давхар мануулсанг хуяг хувцаст нь дүрслэн урлав. Энэхүү бүтээл нь ертөнцийн амьдралын мөн чанарыг гүн утгаар өгүүлж, Монгол өв соёлын гайхамшгийг цасны уран баримлын хэлээр илэрхийлсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.