Алтан гадас одонт, ХХАА-н салбарын тэргүүний ажилтан, сумын алдарт уяач, аймгийн аварга адуучин, ММСУХ-ны манлай хүлэгч, 9 удаагийн алтан унаганы эзэн Батноров сумын Баянбулаг 4 дүгээр багийн ахмад адуучин Цэнджавын Батмөнхийн нэрэмжит 2025 оны “Сумын аварга адуучин” шалгаруулах тэмцээн Батноров суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд 7 багийн 37 адуучин залуус оролцож, тэргүүн байранд Баянбулаг 4-р багийн адуучин Түмэнбаярын Бариашир, дэд байранд Дундбүрд 6-р багийн адуучин Түвшинбаярын Анар, гуравдугаар байранд Баянбулаг 4-р багийн адуучин Намнангийн Баярхүү нар тус тус тэргүүлсэн юм. Мөн 4-р байранд Эрдэнэчандмань 1-р багийн адуучин Бат-Эрдэнийн Жанчивням, 5-р байранд Эрдэнэчандмань 1-р багийн адуучин Баярцэнгэлийн Тэмүүлэн нар тус тус шалгарлаа.

Тус тэмцээнийг Цэнджавын Батмөнхийн үр хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр Батноров сумын ЗДТГ, Баянбулаг 4-р баг, сумын Адуучдын холбоо хамтран зохион байгуулжээ.

Shares:
1 сэтгэгдэл
  • tlover tonet
    tlover tonet
    2025-09-17 at 09:08

    I’m not sure exactly why but this website is loading incredibly slow for me. Is anyone else having this issue or is it a problem on my end? I’ll check back later on and see if the problem still exists.

    Reply
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн