Норовлин сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар сурагчдыг хичээлийн бус цагаар секц дугуйланд бүрэн хамруулах, багш нарыгаа урамшуулах замаар сургалтын чанарыг сайжруулах зорилготой “Хүн болох багаасаа” дэд хөтөлбөрийг баталсан.
Энэхүү хөтөлбөрийг тус сумын ИТХ-ын дарга Н.Лхагва сумын Засаг даргад гардуулан өгснөөс гадна багш эцэг эхчүүдэд хөтөлбөрийн зорилго агуулгын талаар танилцуулсан юм. Ийнхүү ирээдүй болсон хүүхэд багачуудыг багаас нь зөв хүн болгон хүмүүжүүлэх, олон талын авьяас чадварыг нь дэмжин хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөр Норовлин суманд хэрэгжиж эхэллээ.