Энэ оноос эхлэн улсын хэмжээнд 60 гаруй сум, сууринд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц баригдаж эхэлнэ.
Зүүн бүсийн хувьд 2025 оноос эхлэн Хэнтий аймгийн Биндэр, Хэрлэн сумд, Дорнод аймгийн Чойбалсан, Чулуунхороот, Халхгол сумын Ялалт баг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнххаан, Наран, Онгон сумдад энэхүү орон сууцны төсөл хэрэгжихээр болжээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр сумдад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар иргэдэд зориулсан тохилог орон сууцнууд баригдах эхлэл болох давуу талтай.