Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Халхгол суманд ажиллаж байна.
Улсын онцгой комиссын тусламж хүнсний багц, эмийн багц тус бүр 110 ширхэг, 30 ширхэг дулаан хувцсыг сумын удирдлагад хүлээлгэн өглөө.
Мөн энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал болон сумын онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл хүчтэй цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн Халхгол сумын иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийллээ.




