Хаврын морин уралдааныг хориглосон шийдвэрээ Засгийн газар өөрөөсөө түлхэж, орон нутаг руу шилжүүлсэн. Олны хэл амтай нүүр тулсан энэ шийдвэрийг цаасан дээр албажуулахдаа 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж болохгүй гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын морин уралдааны унаач нь насанд хүрсэн буюу 18-с дээш насны хүн байх ёстой гэж заажээ.

Харин энэ шийдвэрийг Монголын морин спорт уяачдын холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал Монголын Морин спорт, Уяачдын холбоо үндэснийхээ өв соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэхээр ажиллаж байгаа учир 18 наснаас дээш настай хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй. Үүнийг албан ёсоор зарлаж байна. Энэ шийдвэр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэгжинэ гэлээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн