Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгогдох халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарийг гаргаад байна.
Тэрхүү хуваариар 65 ба түүнээс дээш насныханд олгодог “Насны хишиг”-ийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгохоор төлөвлөжээ.
Хуульд зааснаар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгоно.