“Унаган хурд” галын нэрэмжит Хөтөлгөө морины уралдаан 4 дүгээр сарын 4-нд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол адууны хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорьсон энэхүү уралдаанд 15 хүн, 30 морьтой 50 км замыг туулсан юм.

Тус уралдааны уралдааны түрүү магнайд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Ч.Тэмүүжинбаатар, аман хүзүүнд Биндэр сумын харьяат Т.Буяндэлгэр, гутгаар байранд Баян-Адрага сумын адуучин н.Баянцагаан, 4р байранд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн алдарт уяач н.Сайнбаяр, тавдугаар байранд Баян-Адрага сумын адуучин н.Мөнхболд нар тус тус шалгарлаа.

Аймгийн алдарт уяач С.Энхтөр тэргүүтэй “Унаган хурд” гал уяа байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч 12 гишүүнтэй болж Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, Монгол адууг сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Shares:
1 сэтгэгдэл
  • Нэргүй
    Нэргүй
    2026-04-06 at 19:45

    Бүтнээр нь хаанаас үзэх вэ

    Reply
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн