Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Жүдо бөхийн спортын мастер Бадарчийн Ганбаатарын нэрэмжит өсвөр үеийн “Аймгийн аварга шалгаруулах Жүдо бөх”-ийн тэмцээн 3 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд Баянхутаг суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Бадарчийн Ганбаатар нь 1973 онд Хэнтий аймгаа төлөөлөн Жудо бөхийн улсын аваргын тэмцээнд оролцож анхны медалийг төрлөх нутгаа авчирч байжээ.  

Баянхутаг сумын хувьд урлаг спортоор тэргүүлсэн олон алдартнууд төрөн гарсан байдаг. Тэдгээр хүмүүсийг алдаршуулах сум, орон нутгаа сурталчлах, хүүхдүүдийг зөв төлөвшилтэй, спортод элэгтэй, тэсвэр хатуужилтай болгон хүмүүжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг тус сумын Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа юм.

Тус тэмцээнд 18 байгууллагын 386 тамирчид 46 жингийн 190 багц медалийн төлөө өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээс амжилт гаргасан тамирчид Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болох өсвөрийн зүүн бүсийн аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнд оролцох эрхээ авна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн