Үндэсний Ногоон Лаб санаачилга нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-тай Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан байгуулагдсан Үндэсний Ногоон Лаб платформ нь Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн ногоон төслүүдийг бойжуулах, стандартчилах, хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр бөгөөд Монголын Байгалийн Өв Сан болон Монголын Бизнесийн Зөвлөл байгууллагууд хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.
2026 онд Монгол улсын санаачилгаан Нэгдсэн Үндэстэний Байгууллага нь 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил болгон зарласантай холбогдуулан, Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) зохион байгуулах хүрээнд Үндэсний Ногоон Лаб 2026 онд бэлчээрийн менежмент, нүүдлийн мал аж ахуйтай холбоотой инновац, сэргээн тогтворжуулах төслүүдийг тэргүүлэх чиглэлээ болгон хэрэгжүүлнэ.
Үндэсний Ногоон Лаб нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын түншлэлийг нэгтгэн, Монгол орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхмыг ийнхүү эхлүүлж байна.
МОНГОЛ ОРНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Shares:




