Монголын шатрын спортын их мастер, Шатрын Олон улсын Их мастер Уртнасангийн Насанжаргал нь Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул. Шатрын спортын оргил цолд хүрсэн тэрбээр Монголын 11 дэх, эрэгтэйчүүдээс тав дахь тамирчин юм.

7 настайдаа жаран дөрвөн буудалтай танилцсан Насанжаргал 2011 онд 17 настайдаа Олон улсын шатрын холбооны мастер цолонд хүрэн 8 жил хөдөлмөрлөсний эцэст өөрийн зорилго Их мастер цолтонуудын эгнээнд нэгдсэн байдаг.

Түүний хамгийн том зорилго их мастер болох байжээ. Тиймээс түүндээ хүртлээ амжилтдаа ханаж, зарим зүйлд сатаарахыг хүсээгүй аж. Тэрбээр “Жижигхэн толгойн орой дээр гарчихаад амсхийгээд байвал зорилгодоо удаан хүрнэ. Тиймээс олон улсын мастер төдийгүй бусад цолны болзол хангасан ч аваагүй” ярьж байв.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн