увиараа бизнес эрхлэгч иргэн У нь ажилтнуудынхаа өмнөөс хуурамч баримт бүрдүүлэн Хэнтий аймгийн Дадал сум, Төв аймгийн Алтанбулаг суманд газар авсан тухай асуудлаар 2 иргэн манай сайтад хандлаа.

Тодруулбал 2021 онд иргэн У нь ажилтныхаа 8 настай, 13 настай 2 хүүхдүүдийнх нь нэр дээр “хадгаламж нээж өгнө” хэмээн итгүүлж төрсний гэрчилгээг нь хуулбарлан авчээ. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тухайн ажилтнаараа хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зуруулж нотариатаар батлуулжээ. Үүний нэг нь л хөдөлмөрийн гэрээ байсан бусад нь ямар бичиг баримт байсныг анзаарч хараагүй, хурдан зур, яаралтай ажилтай байна гэхээр нь итгээд зурсан аж. Эдгээр материалыг ашиглан Төв аймгийн Алтанбулаг суманд ажилтныхаа болон 2 хүүхдийнх нь нэр дээр нийт 3 айлын зэргэлдээ газар авч, 2022 онд садангийн хүн болох А-ын нэр дээр шилжүүлжээ. Энэ тухай ажилтан нь EMongolia-аас харж мэдсэн бөгөөд захирал болох У гэх эмэгтэйд хэлэхэд “нэг газраа 2 сая төгрөгөөр бодож 6 сая төгрөг ав, эсвэл явдаг газраараа яв” гэжээ.

Мөн 2021 онд 10 гаруй жил ажилласан ажилтан О.Энхмандахын иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглаж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хэнтий аймгийн Дадал суманд 0,7 га газар авчээ. Улмаар 2023 онд худалдан худалдан авах гэрээ байгуулж, гарын үсгийг нь дуурайлган зурж, нотариатаар батлуулан тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна.

Энэ мэтчилэн 10 гаруй ажилтныхаа нэр дээр газар авсан байдаг бөгөөд бусад ажилтнуудыгаа мэдсэн даруйд мөнгө өгөх, зээлэндээ суутгах гэх мэтээр аргалж өнгөрөөдөг аж.

Харин дээрх 2 ажилтан нь тохиролцохгүй, хуулийн байгууллагад хандаад байгаа хэдий ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа юм. Мөн 2025 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан ч тодорхой хариу өгөөгүй аж.

Ярилцлагыг үзэхийг хүсвэл доорхи линкээр орно уу

https://www.facebook.com/reel/910099481970244

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн