Хэнтий аймаг Бэрх тосгонд байрлах Монголын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв.
Тус музей Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гадаргаас доош -45 гүнд байгуулжээ.

Үүнд уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очирваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүх болон уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг цогцлоосон байна.
Улаанбаатараас 400 км, Хэнтий аймгийн төвөөс засмал замаар 70 км зайд байрлах энэхүү музей жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.

ЦАГИЙН ХУВААРЬ:
Мягмар-Бямба гараг
Ням-Даваа гарагт амарна.