УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат нар Зүүн бүсээс сонгогдсон гишүүдээ төлөөлөн Хөлөнбуйр суманд ажиллаж гал түймрийн гамшигт нэрвэгдсэн малчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байна.

Мөн үеэр Улсын Онцгой комиссын дэргэд байгуулагдсан Шуурхай ажлын хэсгээс орон гэргүй болсон малчдад эхний ээлжийн тусламж болох иж бүрэн гэр, ор дэрсний хэрэгсэл, дулаан хувцас, хүнсний багц олгож байна. Цаашид малаа алдсан малчдыг дэмжиж малжуулах хөтөлбөрт хамруулах, айл бүр үлээгчтэй болох, гал түймрийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах юм.
- Мөн гишүүдийн хувьд гамшигт өртсөн малчидтай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч холбогдогдох байгууллагуудад уламжлан шийдүүлэх зорилгоор газар дээр нь ажиллаж байгаа юм.
