Хэнтий аймаг 2022-2024 оныг хүртэл 3 жилийн хугацаанд Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгожээ. Энэ хугацаанд 82 удаагийн уулзалт зохион байгуулж, 2500 хүүхдийг хүлээн авч, 200 гаруй хүүхэд захидал илгээсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэлзүйчтэй болох, сэтгэл зүйн үйлчилгээг авах хүсэлт гаргасан юм. Тэгвэл энэ онд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Биндэр сумдад “Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв” байгуулахаар болжээ. Тус төвд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан мөн сэтгэлзүйч ажиллах юм.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн