• “Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалт Чингис хотод боллоо.

Уулзалтад Яруу найрагч Сайнжаргалын НАЧИН, Зохиолч, яруу найрагч Батхүүгийн БАТЗАЯА, Яруу найрагч Өлзийтхутагийн ҮЛЭМЖТӨГС нар болон 100 гаруй иргэд хамрагдлаа. Яруу найрагч Сайнжаргалын НАЧИН: Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, МЗЭ-ийн болон Хэрлэн тооно утга зохиолын нэгдлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын болон оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын эзэн, 2018 онд Македони улсад зохиогддог “Стругагийн үдэш” 57-дох яруу найргийн наадамд, 2019 онд Дэлхийн яруу найргийн 39-р их хуралд зочин оролцогчоор оролцож байсан. Шүлгүүд нь Англи, орос, солонгос, хятад, македони, энэтхэг хэлээр хэвлэгджээ. Зочин хөтлөгч Яруу найрагч Өлзийтхутагийн ҮЛЭМЖТӨГС: Монголын зохиолчдын эвлэл болон утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн. ”Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлгийн зохиогч, редактор, яруу найрагч Өлзийхутагийн Үлэмжтөгс: “Абсурд зүүдний хот” пост модерн роман 2012 он, ”Хийсвэр үг” гран шүлэг, триллер өгүүллэгийн түүвэр 2017 он, ”5W1H” роман 2024 онд хэвлүүлсэн. Зохиолч, яруу найрагч Батхүүгийн БАТЗАЯА “Сэтгэцийн асуудлууд”, “Тарган муур” номнууд гарсан.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн