Гэр бүлээрээ угаартаж, ганц хүү нь үлдсэн амьд үлдсэн айл Сайд С.Одонтуяагийн Баянгол дүүрэгтээ тараасан 2200 ширхэг Нүүдэлчин зуухны нэгийг гэрээгээр авсан айл байж❗️

Сайд С.Одонтуяа сарын өмнө “Нүүдэлчин зуух хэзээ ч хүн угаартуулахгүй, угаарын хийгээ өөрөө шатаадаг, аюулгүй, айдасгүй зуух. Би өөрөө тойргийнхоо айлуудад тарааж туршсан. Тиймээс Улаанбаатарт 32 мянган Нүүдэлчин зуух тараана” гэж мэдэгдэж байлаа.

Гэтэл “Хэзээ ч, хэзээ ч хүн угаартуулахгүй, аюулгүй, айдасгүй” гэсэн зуухыг нь хэрэглэсэн нэг өрх өглөө сэрсэнгүй, хөөрхий хүүгээ үлдээгээд үүрд явцгаажээ.

Жич: Нүүдэлчин зуухыг зах зээлд нийлүүлэгч “Эко ресурс” компани нь анх Хотын экс дарга Сумъяагийн төрсөн дүүгийнх байсан. 2023 онд Сайд С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийнх нь халаас нэгтэй хамтрагч П.Баярцогийн мэдэлд ирсэн. Тэгээд С.Одонтуяа 2023 төсвийн мөнгөөр тойрогтоо энэ зуухыг тарааж туршсан, энэ жил 28 тэрбум төгрөгөөр Улаанбаатар даяар тараахаар төлөвлөж, тендерт нь ч шалгараад байв.

Сэтгүүлч Б.Цогтбаяр

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн