Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан өрхийн, бичил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахалж Зүүн бүс нутагтаа ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд “Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг Сүхбаатар аймагт зохион байгуулж байна. Үргэлжлүүлэн 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн