🔘БОР- ӨНДӨР СУМ : СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН САГСНЫ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Сумын Засаг даргын Уул уурхайн компаниудтай байгуулсан “Нийгмийн хариуцлага”-ын гэрээний дагуу “СИ ЭМ КЭЙ АЙ” ХХК Бор-Өндөр 1-р багийн усан оргилуурын талбайд 40.280.000 төгрөгний санхүүжилтээр стандарт сагсны бүрэн талбайг “Арал” ХХК-аар гүйцэтгүүлж хүлээлгэн өглөө.

Тус ажлыг санхүүжүүлж дэмжин ажилласан “Си эм кэй ай” ХХК-ны удирдлага, хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Сагсны талбайд дугуй, ролик, скүүтэр зэрэг нь хар зураас үүсгэх магадлалтай тул талбай дээгүүр тоглохгүй байж ариг гамтай ашиглахыг уриалж байна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн